МУИС-ийн мэдлэгий граф
Их сургуулийн өгөгдлийн нэгтгэлд онтологи хөгжүүлж ашиглах нь
2022-04-15
Стартап компани бий болгох туршлага, боломж
2022-04-19

WeNet – Бидний интернет төслийн Ask4Help чатбот болон WeNet платформ Европын Холбооны Инновацийн радарт бүртгэгдлээ

Манай лабораторийн Мэдлэг ба Өгөгдлийн инженерчлэлийн багийн судлаачдын оролцож буй WeNet – Бидний Интернет төслийн гол үр дүнгүүд – Ask4Help чатбот болон WeNet платформ нь Европын Холбооны Инновацийн радарт онцлох инновациар бүртгэгдэж бизнест шууд хэрэглэх боломжтой гэж үнэлэгдсэн байна. Эдгээр нь хүмүүсийн ялгамжит байдалд түшиглэн хүмүүсийг хооронд нь холбох, нэгэндээ туслахад нь хиймэл оюуны технологийг ашигладаг инновацийн бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн гурван удаагийн туршилт, шинжилгээг МУИС-ийн оюутнуудын амжилттай хэрэгжүүлээд байна. Дараагийн туршилтыг ирэх Намрын улиралд оюутнуудын суралцах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Comments are closed.