data analytics
Өгөгдлийн шинжилгээний судалгааны магистрын бүтэн тэтгэлэгт хөтөлбөр
2019-05-29
WeNet – Бидний интернет төслийн Ask4Help чатбот болон WeNet платформ Европын Холбооны Инновацийн радарт бүртгэгдлээ
2022-04-15

Их сургуулийн өгөгдлийн нэгтгэлд онтологи хөгжүүлж ашиглах нь

МУИС-ийн мэдлэгий граф

Семантик технологид түшиглэн өгөгдлийг нэгтгэж мэдлэгийн граф үүсгэх замаар өгөгдлийн суурь бүтцийг байгуулах асуудал чухал болж байна. Их сургуулийн хувьд профессор, судлаачид, хичээл, өгүүлэл, төсөл зэргийн өгөгдөл нь олон янзын мэдээллийн системд тархаж байрлах тохиолдол элбэг байдаг. Энэ судалгааны ажлын зорилго нь их сургуулийн мэдлэгийг илэрхийлэх онтологи хөгжүүлж үүнийг өгөгдлийн семантик нэгтгэлд ашиглах илүү үр дүнтэй, үр ашигтай өгөгдлийн суурь бүтцийн шийдлийг боловсруулах юм. Бид боловсруулсан шийдлийн дагуу орчин үеийн шинэ технологи, дижитал үйлчилгээнд ашиглах боломжтой 322 мянган гурвал бүхий мэдлэгийн граф үүсгэсэн болно.

2021-2022 хаврын улирлын семинар №2.

Илтгэгч: Док. Г.Амарсанаа

Хэзээ: 2022-04-27 ны 12.40 минутад

Хаана: МУИС-ийн 3-р байр 217 тоотод

Comments are closed.