Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №5 2022-05-25-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно
2022-05-24

Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №6 2022-06-08-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно

Илтгэгч №1. докторант Б.Зориг

Сэдэв:   Дотоодын болон импортын ногоог ялгах объект таних моделийн судалгаа

Хураангуй:  Энэхүү судалгааны ажлаар дотооддоо тариалж буй хүнсний ногоог импортоор орж ирсэн хүнсний ногооноос ялгах зорилготой машин сургалтын модель хөгжүүлэхийг зорив. Хүнсний ногоо дундаа байцаа болон өргөст хэмхийг онцлон сонгосон шалтгаан нь санал асуулгын дүн ба өгөгдөл цуглуулах боломжтой байсан тул сонгосон. Хөгжүүлэлтийг CNN болон Mask- RCNN[1] гэсэн хоёр модель ашиглан сургасан. Mask-RCNN модель танилт илүү өндөртэй нэмэлт үйлдэл буюу хүрээлэх нь орчин үеийн үр дүнд[2] хүрсэн.

Түлхүүр үгс— модель, CNN, Mask- RCNN, real time object detection


Илтгэгч №2. докторант Н.Баярсайхан

Сэдэв:   Уртын дууны төрлийг шүлгийн өгөгдлөөр ангилах нь

Хураангуй:  Түүх шастираас үзвэл Монгол ардын уртын дуу нь нэн эртний улбаатай аман зохиолын томоохон төрөл зүйлийн нэг юм. Арвин сан хөмрөгтэй Монгол ардын аман зохиол нь хэдэн өдрөөр хайлдаг хөлгөн их туйлсийн эхлээд гадна хэдэн арван шад шүлэг бүхий айзам уртын дууны шүлэг амнаас ам дамжин өнөө бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд бүтнээр нь өгүүлж байж төгөлдөр утга бүрнээ илэрхийлэгддэг. Уртын дуугаа гадаад ертөнцөд танин мэдүүлэх нь зөвхөн аялгуу, эгшгийн хүрээнд л байгаа юм. Тэгвэл шүлгийн утга, агуулгаас, ёс заншил, Монголчуудын оюун сэтгэлгээг тайлж мэдэх учиртай юм. Үүнийг орчин цагийн мэдээллийн технологийн хөгжил, судалгааны аргыг ашиглан шинэлэг аргаар судлан, хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү судалгааг салбар дундын хэлбэрээр эхлүүлж байна. Энэхүү өгүүлэлдээ уртын дууны хэмжээг илэрхийлдэг айзам, суман, бэсрэг дууг дууны нэр, утга, шүлэг, тухайн дууны бадгийн тоо, мөрийн тоо, үгийн тоо зэргээр бүртгэлжүүлэн, мөн аялгууны үргэлжлэх хугацааны хувьд бадгийн үргэлжлэх хугацаа, 5 үгийн үргэлжлэх хугацаа, 1 үгийн үргэлжлэх дундаж хугацаа, хамгийн урт дуулагдаж байгаа үгийн үргэлжлэх хугацаа зэрэг үзүүлэлтээр бүртгэн машин сургалтын аргаар ангилах боломжийг судалж үзлээ.

Comments are closed.