KiD 2014 олон улсын хуралд оролцов
2014-11-27
Төрийн нээлттэй өгөгдлийн мөрийн хөтөлбөр
2017-01-06

Ухаант машин

Ален Турин 1950 онд машин хангалттай оюунлаг эсэхийг тодорхойлох Tурин тестийг анх гаргаж ирсэн байдаг.

Машин нь шалгагчийн бичгээр (одоо хүнтэй ярилцаж байгаа) өгсөн асуултанд хариулах бөгөөд машин хариулсан уу хүн хариулсан уу гэдгийг шалгагч ялгаж танихгүй бол шалгалтыг давсанд тооцоно. Энэхүү шалгалтыг давахад машин дараах чадваруудтай байх хэрэгтэй.

Эх хэл боловсруулалт (Natual language processing) нь Монгол хэлээр харилцах боломжтой
Мэдлэгийг дүрслэх (Knowledge representation) нь сонссон эсвэл мэддэг мэдлэг ээ хадгалах
Тунгаан бодох (Automated reasoning) нь хадгалагдсан мэдээллээс асуултанд хариулах болон шинэ дүгнэлт гаргах
Машин сургалт (Machine learning) нь шинэ нөхцөл байдлыг илрүүлэх, тусгаж авах болон урьдчилан таамаглах
чадваруудтай байхаас гадна Турины бүрэн тестэд шалгагч видео дүрс болон биет оруулдаг тул
Машин хараа (Computer vision) нь объектийг тодорхойлох болон
Роботик (Robotics) нь тухайн объектийг хөдөлгөх болон өөрчлөх
нэмэлт чадваруудтай байх хэрэгтэй. Эдгээр 6 салбар нь хиймэл оюун ухааны үндсэн салбарууд юм.

In pharmacy from assignment help an accredited institution

Leave a Reply

Your email address will not be published.