Ухаант машин
2016-09-29
Машин оюуны лабораторын судлаач Г.Амарсанаа компьютерийн ухааны доктор боллоо
2017-01-30

Төрийн нээлттэй өгөгдлийн мөрийн хөтөлбөр

Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) Эдийн засаг, нийгмийн асуудлын эрхэлсэн газрын (the United Nations Department of Economic and Social Affairs – UN DESA) Төрийн удирдлага, хөгжлийн менежментийн алба (the Division for Public Administration and Development Management – DPADM), Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комисс (the Economic and Social Commission for Asia and the Pacific – UN ESCAP) хамтран зохион байгуулсан Азийн тогтвортой хөгжилд Төрийн нээлттэй өгөгдлийн мөрийн хөтөлбөр боловрсуулах нь сэдэвт бүсийн хурал Тайландын Бангкок хотноо 2016 оны 10 сарын 3-наас 5-ны хооронд боллоо. Мөн үүнтэй зэрэгцэн 5-аас 7-ны хооронд зохион байгуулагдсан UN ESCAP-ийн CICTSTI-ийн (UN ESCAP’s Committee on Information and Communications Technology, Science, Technology and Innovation) уулзалтад оролцлоо. Эдгээр арга хэмжээнд мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн багийн ахлагч Г.Амарсанаа, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгийн хамт оролцоод ирлээ.

Энэ хурлаар Бангладеш, Непал улсын төрийн байгууллагууд НҮБ-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Төрийн нээлттэй өгөгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг (action plan) танилцуулж хуралд ирсэн гадаадын төлөөлөгчид, мэргэжилтнүүдийн саналыг тусгаж сүүлийн ноорог хувилбарыг гаргасан юм. БНСУ, Сингапур улсууд Ази номхон далайн орнуудын дунд төрийн нээлттэй өгөгдлийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа бөгөөд тэд туршлагаасаа хуваалцсан юм. Манай улсын хувьд төрийн нээлттэй өгөгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж эхлээд байна.

Энэ хуралд Непал, Бангладеш, Монгол, Индонези, Филиппин, Малайз, БНСУ, Сингапур улсуудын засгийн газрын, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, UN DESA, UN ESCAP байгууллагын мэргэжилтнүүд болон олон улсын зөвлөхүүд нийтдээ 23 хүн оролцсон.

img_20161005_110553img_20161006_122542img_20161006_122459

 

 

 

Brenau university, a private, not-for-profit university located in gainesville, georgia, writing help online chat provides undergraduate and graduate degrees in an array of fields at multiple campuses and online

1 Comment

  1. Triennial research insights from Milab highlight their commitment to advancing knowledge. Explore the cutting-edge contributions shaping the future with Milab.
    Visit us Telkom University

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *