Машин оюуны лаборатори 2016 оны Шинжлэх ухаан технологи инноваци үзэсгэлэнд оролцов
2017-01-30
Төрийн нээлттэй өгөгдөл хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
2017-01-30

Эх хэлний цахим хөгжил 2016 анхдугаар чуулганд оролцов

Хүн төрөлхтний амьдрал бүхэлдээ цахим орчин руу хурдтай шилжиж, асар их дэвшил, боломж, давуу тал ирж буйн зэрэгцээ зарим сөрөг үр дагавар ч илт мэдэгдэх боллоо.
Үүний нэг нь хүн ам цөөтэй улсын хэл, соёл дээр илэрч байна. Аливаа зүйл хэрэглээгээ дагаж оршин тогтнодог. Нэгэнт өдөр тутмын хэрэглээнд цахим тооцоолуур эргэлт буцалтгүй нэвтэрсэн учир өндөр хөгжилтэй орнууд цахим хэл шинжлэлийг хөгжүүлэн, хэл бичгийнхээ оршихуйг баталгаатай болгон, гарсан сул талыг тухай бүрд шийдвэрлэж яваа бол буурай орнуудын хувьд хохирч үлдэх ирээдүй хүлээж буй. Жишээ нь бид монгол бичгийн цахим дүрслэлийн асуудлыг дариу шийдэж, латин кирил бичгээр бичиж буй мэт хялбарчлахгүй бол энэ бичиг маань цаасан дээр гараараа бичдэг хэдэн настантай цуг түүх болон хоцорно.
Өнөөдөр монгол хэлээр алдаатай бичих, буруу ярих явдал газар авч, монгол бичгээсээ алсран холдож буй нь монголоо гэсэн сэтгэл зүрх бүхнийг эмзэглүүлж байна. Ийм үед эх хэл, соёлоо үрийн үрдээ өвлүүлэх гол гарц нь цахим хэл шинжлэлийг онцгойлон анхаарч хөгжүүлэх явдал юм. Тиймээс, бид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, шинжлэх ухаан техникийн орчин үеийн төвшин, цахим орчин дахь монгол хэл, бичгийн боловсруулалт, учирч буй асуудал, шийдэл, дэвшилтэт бүтээгдэхүүний талаар төр засаг, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.

 

Чуулганы нэгдсэн хөтөлбөр

Besides this, developers have also observed mobile spy phone in https://www.spyappsinsider.com/ few more changes in ios 4

1 Comment

  1. My partner and I stumbled over here different web page and thought I may as well check things out.
    I like what I see so now i am following you. Look forward to checking out your web page yet again.

    Here is my web page – 소액결제현금화

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *