Семинар#12 Ч.Лхагва, Айти Зоне ххк, М.Золжаргал МУИС, ХШУИС докторант
2017-02-08
МУИС-ийн Эрдмийн хэт цуврал нэвтрүүлгийн 17 дахь дугаарт манай лаборатори оролцов
2017-04-12

ИТДБ төслийн хүрээнд Кумамото их сургуультай хамтарсан судалгааны ажлыг эхлүүллээ.

Монгол-Японы засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж буй Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн хүрээнд Машин Оюуны Лабораторын(МОЛ) Роботын багийн ахлагч Ө.Батбаяр 2017 оны 03-р сарын 06-аас 03-р сарын 27-ны өдрүүдэд Японы Кумамото Их Сургуулийн дүрс боловсруулалтын лабораторид ажиллан хамтарсан  судалгааны ажлыг амжилттай эхлүүлээд ирлээ.

Энэхүү судалгааны ажлаар Японы үндэсний Шоги (Shogi) хөлөгт тоглоом тоглодог роботын объектоо таних, дахин байрлуулах, байрлалыг тодорхойлох системийг 4-н чөлөөний зэрэгтэй робот гар ба 2 хэмжээст дүрс боловсруулалтаар шийдвэрлэсэн. Цаашид системийг 3-н хэмжээст дүрс боловсруулалт ба 6-гаас дээш чөлөөний зэрэгтэй робот гараар гүйцэтгэдэг болгон өргөжүүлэх юм.

МОЛ-ийн Роботын ба Машин харааны багууд нь ИТДБ төслийн “Чадлын электроник, үйлдвэрлэлийн автоматжуулалтын судалгаа хөгжүүлэлт” багийн “Машин хараанд суурилсан үйлдвэрлэлийн автоматжуулалт” сэдвийг хэрэгжүүлэгчид юм. Сэдвийн хүрээнд, хамтын ажиллагааны эхний жилүүдэд Робот пикинг системийг (Robot picking system) хөгжүүлэх ба ойрын зорилгодоо Амазон Пикинг Чаленжид (Amazon picking challenge) оролцохоор төлөвлөөд байна.

 

Emory university is known for its excellent using essay writing service undergraduate education in the arts and sciences and for its highly ranked professional schools

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *