Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод маань хурцаар тулгамдаж буй нэг асуудал бол авто замын түгжрэл билээ. Энэ бол эрхэлсэн ажил, хөрөнгө чинээ гээд юунаас ч үл хамаарах, иргэн бүрт тулгардаг асуудал юм. Улаанбаатар хотын нийт 713 км урттай авто замын хөдөлгөөнд 443 мянган тээврийн хэрэгсэл, 1.3 сая зорчигч идэвхтэй оролцдог. Өдөр бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байдаг, Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор шат дараалсан арга хэмжээ авсан ч бодит үр дүнгээ өгөхгүй байна. Тухайлбал, авто замын нэгдүгээр эгнээгээр тусгай эрх бүхий тээврийн хэрэгсэл зорчуулах, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах, замын хөдөлгөөний хяналтын системээр түгжрэлийг мэдээллэх гэх мэт. Гэвч өөр шийдэл байж болох болов уу?
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лабораторын Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгааны багт их өгөгдлийн шинжилгээгээр авто замын түгжрэлийг бууруулж болох эсэх чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байна.
Энэ судалгааны ажлаар зорчигчийн замын хөдөлгөөний төлөв байдал, замналын өгөгдлийг цуглуулж ИХ ӨГӨГДӨЛ үүсгэх бөгөөд үүнд машин сургалтын аргаар замналын аяллын хугацааг таамаглах зорилготой. Өгөгдлийг цуглуулах гар утасны ЗАМНАЛ апп хөгжүүлсэн бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд оролцох үеийн тал бүрийн өгөгдлийг бүртгэж авдаг юм. Өөрөөр хэлбэл, Хүмүүс хэрхэн зорчдог вэ? Яг хэзээ хаана хэрхэн түгжирч байна? Чөлөөтэй замууд? Замын бодит ачаалал? Жолооч нарын туршлага? зэрэг асуултын хариуг олж авах өгөгдлийг бүртгэснээр Хаагуур явах вэ? Хэзээ явах вэ? Оновчтой маршрут? асуултыг хариултыг таамаглан гаргах боломжтой болно.
Энэ төсөл авто замын түгжрэлийг буруулж хотын, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой эрдэм шинжилгээ, инновацийн төсөл юм. Замын хөдөлгөөнд оролцогч таны ЗАМНАЛ-ын өгөгдөл хамгийн чухал тул таныг энэ төсөлд оролцож өөрийн хувь нэмрийг оруулахыг урьж бас хичээнгүйлэн хүсч байна.
Төсөлд хэрхэн оролцох вэ?
Энэ үйлчилгээний хэрэгцээг тандах судалгааг 2016-10-12 -оос 14-ны өдрүүдэд 258 хүнээс авав. Энэ судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь замын түгжрэлийн мэдээллийг авах шаардлага байнга гардаг гэсэн байна. Мөн шатахуун зарцуулалтаас илүү цаг хэмнэх нь чухал гэж хариулжээ. Эндээс ийм төрлийн систем нэвтрүүлэх зах зээл, хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байна. Та санал нэг байна уу?
Discover unbeatable deals on wholesale disposable vapes in Europe! Our extensive selection includes top disposable vape brands, ensuring high-quality products at competitive prices. Whether you’re looking for bulk disposable vapes or affordable disposable vapes, we cater to all your needs with a variety of flavor options and nicotine salt vapes wholesale. Benefit from fast shipping across Europe and elevate your vaping business with our premium products. Join us today to explore the best vape distribution Europe has to offer and enjoy the convenience of buying high puff count vapes in bulk. This description effectively utilizes the provided keywords while promoting the offerings and benefits of wholesale disposable vapes in Europe.
ТҮГЖРЭЛ БОЛ АСУУДАЛ – ЦАГ БОЛ АЛТ
Замнал гар утасны апп их өгөгдлийн шинжилгээний үр дүнд замын хөдөлгөөний түгжрэлийг танд мэдээллэнэ.
Та энэ төсөлд оролцож хувь нэмрээ оруулах боломжтой юу?
Энэ төслийн тухай бусадтай хуваалцаарай.