Таныг 1.5 жилийн судалгааны магистрын бүтэн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лабораторид суралцахыг урьж байна.
Энэ хөтөлбөрөөр суралцагч нь уул уурхайн баяжуулах үйлдвэрлэлд их өгөгдлийн шинжилгээг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд шаардлагатай машин сургалтын загвар боловсруулах ажилд оролцоно.
МУИС-ийн Машин оюуны лабораторийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгааны баг нь Оюу толгой компанитай өгөгдлийн шинжилгээ, машин сургалтын чиглэлээр сүүлийн үед эрчимтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд компьютерийн ухааны чиглэлээр магистрын бүтэн тэтгэлгийг дотооддоо зарлаж байна. Тэтгэлэг хүртэгч нь металлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмж, металл авалтын хэмжээг оновчлоход зориулсан өгөгдлийн шинжилгээний төсөлд оролцож ажиллах юм. Үүнд араах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Хүсэмжитшаардлага (давуу тал болно):
Суралцах хөтөлбөр: МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Мэдээллийн технологи (E0613040) хөтөлбөрөөр суралцана. Сургалтын хөтөлбөрийг http://seas.num.edu.mn/dep/ics/training/master/11/detail/ хаягаар орж танилцана уу.
Тэтгэлгийн хэмжээ: Магистрын сургалтын 30 багц цагийн төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг 800,000 төгрөг (ойролцоогоор сургалтын төлбөр 4.143 сая, амьжиргааны тэтгэлэг 14.4 сая, нийт 18.543 сая төгрөг)
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн шалгаруулалтыг дараах хоёр үе шаттай зохион байгуулж олгоно. Үүнд:
Бүрдүүлэх бичиг баримт:
Бүрдүүлсэн бүх баримтаа нэг файлд нэгтгэн PDF форматаар 2019-06-17-ны дотор amarsanaag (ат) seas.num.edu.mn и-мэйл хаягаар (cc: lodoiravsal (ат) num.edu.mn) ирүүлнэ үү. И-мэйлийн гарчгийг (subject) “МОЛ тэтгэлэг: [Өөрийн нэр]” гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү. Сонгон шалгаруулалтын 2 дахь шатанд тэнцсэн горилогчид и-мэйлээр 6 сарын 24-ны дотор хариу мэдэгдэнэ.