Машин оюуны лабын 2021-2022 хаврын улирлын семинар 2022-05-04 ны 12.40 минутад МУИС-ийн 3-р байр 221 тоотод болно.
2022-05-03
Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №5 2022-05-25-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно
2022-05-24

Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №4 2022-05-11-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно.

Илтгэгч №1 Р.Амартүвшин

Сэдэв: Авто замын ухаалаг гарцын удирдлагын хавтангын хөгжүүлэлт

Хураангуй:Сүүлийн жилүүдэд авто замын төлбөр хураах цэгүүдийг хүний оролцоогүйгээр ухаалгаар удирдах шаардлага үүсээд байна. Ухаалаг гарцын системд тээврийн хэрэгслийн бүртгэл, овор, жинг хянах, төлбөр тооцоо барагдуулах зэрэг олон боломжуудыг агуулхаас гадна уг системийн аюулгүй найдвартай ажиллагааг хянах, хэрэглэгчтэй харилцах аудио, видео интэрфэйс зэрэг төрөл бүрийн нэмэлт төхөөрөмжтэй ажиллах зэрэг шаардлагатай тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр гадны оронд хийгдсэн системүүдийг олноор ашигладагч Монгол орны цаг уурын нөхцөл байдалд ашиглахад хүндрэлтэй, төлбөр тооцооны системд шууд холбогдох боломжгүй зэрэг технологийн шийдлүүд дутагддаг. Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор авто машин жинлэгч, лазер гэрлийн перимэтр мэдрэгч, өндөр чадлын RFID антент, оврын сенсор зэрэг олон төхөөрөмжтэй холбогдох, VGA интэрфэйс бүхий дэлгэцэнд мэдээлэл гаргах, аудио сонордуулга тоглуулах зэрэг боломжуудтай интернет орчин(IoT)-д ажиллах боломжтой “Авто замын ухаалаг гарцын удирдлагын хавтан” төхөөрөмжийн Монголдоо хөгжүүлээд байна.

Илтгэгч №2

З.Цолмон

Сэдэв: Гүн сургалтын арга ашигласан Монгол дохионы хэлний хөрвүүлэгч

Хураангуй: Энэ ажлаар Монгол дохионы хэлний анхны орчуулагчийг хүний онцлог цэгүүдийг ашигласан гүн сургалтын аргаар бий болгов. Компьютер дүрс боловсруулалтын салбарт энэ төрлийн асуудал дээр гүн сургалтын арга хэрэглэж сургахад их хэмжээний өгөгдөл шаардлагатай байдаг. Одоогоор дэлхийд 300 гаруй дохионы хэл байдаг буюу улс бүр өөрсдийн дохионы хэлтэй байдаг. Бид энэ ажлын хүрээнд Монгол хэлний анхны дохионы хэлний өгөгдлийг үүсгэж ашигласан болно. Бид эхний ээлжинд 10 өгүүл- бэрийг илэрхийлсэн дохионы хэлний өндөр чанартай 869 видеог бэлтгэн үүнээс хүний нүүр, цээж, баруун, зүүн гараас нийтдээ 1662 ширхэг хүний биеийн онцлог цэгүүдийг ашиглан сургасан гүн сургалтын заг- вар гаргаж авав. Бидний сургасан загвар 96% нарийвчлалтайгаар дохионы хэлийг зөв таньж орчуулдаг болсон.

Comments are closed.