Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №4 2022-05-11-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно.
2022-05-24
Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №6 2022-06-08-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно
2022-06-07

Машин оюуны лабораторийн 2021-2022 оны хаврын улирлын семинар №5 2022-05-25-ны лхагва гарагийн 12.40 цагт IIIА байрны 221 тоотод болно

Илтгэгч №1. докторант Н.Оюундарь

Сэдэв:  Сурах бичгийн эхэд тоон шинжилгээ хийх нь

Хураангуй: Энэхүү судалгааны ажлын хүрээнд бид машин сургалтын аргад суурилан бүтээсэн монгол хэл боловсруулалтын хэрэглүүрүүд\cite{Milab} болон нээлттэй эхийн программуудыг ашиглан сурах бичгийн нэг ангийн (монгол хэлний 5 дугаар анги) өгөгдлийг боловсруулж, үеийн давтамж, үгийн сангийн давтамж болон үгийн аймгийн хэрэглээ, хэлзүйн хувилал, өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийн давтамж зэрэг цогц тоон шинжилгээ хийж, үр дүнг танилцуулахыг зорьсон болно. Сурах бичгийн өгөгдлийн шинжилгээ нь түүний агуулга, стандарт, сургалтын хөтөлбөрийн удирдамж боловсруулах болон анги дэвших бүрд агуулга, үгийн сан, хэл найруулгын талаас ямар ахиц дэвшил гарч байгааг тогтоох зэрэгт чухал ач холбогдолтой юм. Монгол хэлний V ангийн сурах бичиг нь 3082 өгүүлбэр бүхий 11 төрлийн 61 эхээс бүтсэн байна.

Comments are closed.