МУИС-ийн Эрдмийн хэт цуврал нэвтрүүлгийн 17 дахь дугаарт манай лаборатори оролцов
2017-04-12
Талархал
2017-05-31

МУИС Робоконы аваргын цомоо 6 жилийн дараа эргүүлэн авлаа

ABU ROBOCON 2017 Үндэсний роботын тэмцээн 5 дугаар сарын 30 ны өдөр бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 8 сургуулийн 11 баг оролцсоноос МУИС-ийн ХШУИС-ийн роботын баг түрүүлж аваргын цомын эзэн болж Япон улсад зохиогдох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон бол дэд байранд ШУТИС-ийн ЭХС-ийн “Эрчим-1” баг, гуравдугаар байранд Говьсүмбэрийн Политехник коллеж-ийн “Электрон жаалууд-1” баг орлоо. МУИС-ХШУИС-ийн роботын багийн удирдагч багш Ө.Батбаяр нь “ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ” шагнал хүртсэн.

МУИС-ийн ХШУИС-ийн роботын багийн түүхэн амжилтуудаас дурдвал:

ABU ROBOCON үндэсний роботын тэмцээнээс:

  • 2006 онд Үндэсний роботын тэмцээнээс дэд байр
  • 2007, 2008, 2009, 2010 онуудад Үндэсний роботын тэмцээний аварга
  • 2013 онд Үндэсний роботын тэмцээнээс дэд байр

ABU ROBOCON олон улсын роботын тэмцээнээс:

  • 2007 онд Тайландын Ханой хотод болсон тэмцээнээс “TOYOTA AWARD”
  • 2008 онд Энэтхэгийн Пүнэ хотод болсон тэмцээнээс “BEST ENGINEERING AWARD”
  • 2009 онд Японы Токио хотод болсон тэмцээнээс “MABUCHI MOTORS AWARD”
  • 2010 онд Египетийн Каир хотод болсон тэмцээнээс “TOYOTA AWARD”

Энэ жилийн даалгавар нь Японы уламжлалт Тосенкё тоглоомоос санаа авсан бөгөөд тоглоомын дүрэм нь өндөр, байрлал нь ялгаатай долоон тавцан дээр порлонон “нисдэг таваг”-уудыг байрлуулах юм.

Олон улсын РОБОКОН тэмцээн Токио хотод 2017 оны 08-р сарын 27-нд зохион байгуулагдана.

МУИС-ийн ХШУИС-ийн роботын багийн хамт олондоо олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Discover unbeatable deals on wholesale disposable vapes in Europe! Our extensive selection includes top disposable vape brands, ensuring high-quality products at competitive prices. Whether you’re looking for bulk disposable vapes or affordable disposable vapes, we cater to all your needs with a variety of flavor options and nicotine salt vapes wholesale. Benefit from fast shipping across Europe and elevate your vaping business with our premium products. Join us today to explore the best vape distribution Europe has to offer and enjoy the convenience of buying high puff count vapes in bulk. This description effectively utilizes the provided keywords while promoting the offerings and benefits of wholesale disposable vapes in Europe.

The university also provides students their website with study abroad opportunities

Comments are closed.