Илтгэгч №1. докторант Б.Зориг
Сэдэв: Дотоодын болон импортын ногоог ялгах объект таних моделийн судалгаа
Хураангуй: Энэхүү судалгааны ажлаар дотооддоо тариалж буй хүнсний ногоог импортоор орж ирсэн хүнсний ногооноос ялгах зорилготой машин сургалтын модель хөгжүүлэхийг зорив. Хүнсний ногоо дундаа байцаа болон өргөст хэмхийг онцлон сонгосон шалтгаан нь санал асуулгын дүн ба өгөгдөл цуглуулах боломжтой байсан тул сонгосон. Хөгжүүлэлтийг CNN болон Mask- RCNN[1] гэсэн хоёр модель ашиглан сургасан. Mask-RCNN модель танилт илүү өндөртэй нэмэлт үйлдэл буюу хүрээлэх нь орчин үеийн үр дүнд[2] хүрсэн.
Discover unbeatable deals on wholesale disposable vapes in Europe! Our extensive selection includes top disposable vape brands, ensuring high-quality products at competitive prices. Whether you’re looking for bulk disposable vapes or affordable disposable vapes, we cater to all your needs with a variety of flavor options and nicotine salt vapes wholesale. Benefit from fast shipping across Europe and elevate your vaping business with our premium products. Join us today to explore the best vape distribution Europe has to offer and enjoy the convenience of buying high puff count vapes in bulk. This description effectively utilizes the provided keywords while promoting the offerings and benefits of wholesale disposable vapes in Europe.
Түлхүүр үгс— модель, CNN, Mask- RCNN, real time object detection
Илтгэгч №2. докторант Н.Баярсайхан
Сэдэв: Уртын дууны төрлийг шүлгийн өгөгдлөөр ангилах нь
Хураангуй: Түүх шастираас үзвэл Монгол ардын уртын дуу нь эн эртний улбаатай аман зохиолын томоохон төрөл зүйлийн нэг юм. Арвин сан хөмрөгтэй Монгол ардын аман зохиол нь хэдэн өдрөөр хайлдаг хөлгөн их туйлсийн эхлээд гадна хэдэн арван шад шүлэг бүхий айзам уртын дууны шүлэг амнаас ам дамжин өнөө бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд бүтнээр нь өгүүлж байж төгөлдөр утга бүрнээ илэрхийлэгддэг. Уртын дуугаа гадаад ертөнцөд танин мэдүүлэх нь зөвхөн аялгуу, эгшгийн хүрээнд л байгаа юм. Тэгвэл шүлгийн утга, агуулгаас, ёс заншил, Монголчуудын оюун сэтгэлгээг тайлж мэдэх учиртай юм. Үүнийг орчин цагийн мэдээллийн технологийн хөгжил, судалгааны аргыг ашиглан шинэлэг аргаар судлан, хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү судалгааг салбар дундын хэлбэрээр эхлүүлж байна. Энэхүү өгүүлэлдээ уртын дууны хэмжээг илэрхийлдэг айзам, суман, бэсрэг дууг дууны нэр, утга, шүлэг, тухайн дууны бадгийн тоо, мөрийн тоо, үгийн тоо зэргээр бүртгэлжүүлэн, мөн аялгууны үргэлжлэх хугацааны хувьд бадгийн үргэлжлэх хугацаа, 5 үгийн үргэлжлэх хугацаа, 1 үгийн үргэлжлэх дундаж хугацаа, хамгийн урт дуулагдаж байгаа үгийн үргэлжлэх хугацаа зэрэг үзүүлэлтээр бүртгэн машин сургалтын аргаар ангилах боломжийг судалж үзлээ.