Машин оюуны лаборатори 2015 оны 12 сард байгуулагдсан МУИС-ийн ХШУИС-ийн бүрэлдэхүүний судалгааны нэгж юм.

Лаборатори нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Машин хараа, Эх хэл боловсруулалт, Дүрслэл, Өгөгдөл ба Мэдлэгийн менежмент, Роботын чиглэлээр харилцан уялдаатай нэгдмэл судалгаа хийж, эдгээр салбарт мэргэжилтэн бэлтгэх, шинэ мэдлэг болон технологи бий болгох зорилготой.

Эрдэм шинжилгээ, инноваци, сургалтын ажил

Машин оюуны чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх
Магистрант, докторантуруудыг дагалдуулан сургаж, судалгааны үр дүнд үүссэн шинэ мэдлэгийг сургалтад нэвтрүүлэх
Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдыг урьж сургалт, семинар, хурал зохион байгуулах
Судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
Судалгааны үр дүнд үүссэн шинэ технологийг оюуны өмчөөр бүртгүүлэх, эргэлтэд оруулах