Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгаа

alt-text

Ертөнцийн мэдлэгийн сан

Мэдлэгийн цахим сан гэдэг аливаа зүйлсийн төрөл – класс (улс, хот г.м.), шинж чанар, тэдний хоорондын холбоо хамаарлыг (холбоос) Т хайрцагт (TBox), энэ хайрцагт байгаа зүйлийн бодит тохиолдлууд болох нэгж-объектууд (Монгол гол, Улаанбатаар хот г.м.), тэдгээрийн шинж, хоорондын холбоо хамаарлыг А хайрцагт (ABox) тус тус хуваан хадгалдаг сан юм.

Ертөнцийн мэдлэгийн сан (ЕМС) бодит ертөнц дээр нэгж-объектууд, тэдгээрийг илэрхийлэх хэдэн зуун ойлголтыг агуулсан бөгөөд айн цөм, ойлголтын цөм, хэлний цөм гэсэн гурван үндсэн бүрдлээс тогтоно.

Айн цөм нь олон төрлийн айгаас тогтох бөгөөд ай бүр бидний сонирхож буй эсвэл бид хоорондоо харилцахдаа ашигладаг ямар нэг мэдлэгийн салбар эсвэл судлах талбарыг бүхэлд нь илэрхийлдэг.

Ойлголтын цөм нь ойлголтууд, тэдгээрийн хоорондын утгазүйн холбоосыг агуулдаг.

Хэлний цөм нь олон хэлнээс тогтох бөгөөд нэг хэл хэлзүйн объектууд, тэдгээрийн хоорондын холбоосуудаар илэрхийлэгдэнэ.

alt-text