Зорилго

Монгол хэлний материалын санг холбогдох програмын системийн хамт бүрдүүлэх үндсэн дээр монгол хэлний судалгаанд цахим техник технологийг нэвтрүүлж судалгааны үр дүнгнийтийн хүртээл болгох, монгол хэл судлалын уламжлалт аргыг өргөжүүлэн хөгжүүлж компьютер боловсруулалтанд нийцэх шинэ арга боловсруулах, монголд компьютер хэл шинжлэлийн судалгааг хөгжүүлэн чанарын шинэ түвшинд гаргах, улмаар монгол хэлний өв соёлыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулна.

Төсөл, судалгааны ажлууд

  • Эх хэл боловсруулалтын суурь хэрэгсэл: үгзүйн задлуур, нэрлэсэн нэгж таних, өгүүлбэрзүйн задлуур, салаа утга ялгах хэрэгсэл гм. крилл бичвэр боловсруулах үндсэн хэрэгслүүд, мөн тэдгээрт хэрэглэгдэх сангууд.
  • Яриа боловсруулалт: Бичвэрийг ярианд хөрвүүлэх, яриа, түлхүүр үг таних гм. хэрэгслүүд,мөн тэдгээрт хэрэглэгдэх ярианы сан.

Багийн гишүүд

Зарим хэрэгсэл

Энэ нь бичвэрийг үгзүй, үгийн аймаг, нэрлэсэн нэгжийн түвшинд боловсруулна. Үүний зэрэгцээ бичвэрийг ярианд гурван өөр хоолойгоор хөрвүүлнэ.

Монгол хэлний акустик загварыг турших хуудас.

ChessVoice [demo project] заавар