2021-2022 хаврын улирлын семинар №1. Сэдэв: Стартап компани бий болгох туршлага, боломж
2022-04-19
Машин оюуны лабын 2021-2022 хаврын улирлын семинар 2022-05-04 ны 12.40 минутад МУИС-ийн 3-р байр 221 тоотод болно.
2022-05-03

2021-2022 хаврын улирлын семинар №2. Сэдэв: Их сургуулийн өгөгдлийн нэгтгэлд онтологи хөгжүүлж ашиглах нь

Илтгэгч: Док.Г.Амарсанаа

Хэзээ: 2022-04-27 ны 12.40 минутад

Хаана: МУИС-ийн 3-р байр 217 тоотод

Хураангуй: Семантик технологид түшиглэн өгөгдлийг нэгтгэж мэдлэгийн граф үүсгэх замаар өгөгдлийн суурь бүтцийг байгуулах асуудал чухал болж байна. Их сургуулийн хувьд профессор, судлаачид, хичээл, өгүүлэл, төсөл зэргийн өгөгдөл нь олон янзын мэдээллийн системд тархаж байрлах тохиолдол элбэг байдаг. Энэ судалгааны ажлын зорилго нь их сургуулийн мэдлэгийг илэрхийлэх онтологи хөгжүүлж үүнийг өгөгдлийн семантик нэгтгэлд ашиглах илүү үр дүнтэй, үр ашигтай өгөгдлийн суурь бүтцийн шийдлийг боловсруулах юм. Бид боловсруулсан шийдлийн дагуу орчин үеийн шинэ технологи, дижитал үйлчилгээнд ашиглах боломжтой 322 мянган гурвал бүхий мэдлэгийн граф үүсгэсэн болно.

Comments are closed.