Др. Г.Амарсанаа

Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн багийн ахлагч

Монгол улсын их сургууль (МУИС) Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Дэд профессор

Товч намтар

[In English]

Ганболдын Амарсанаа нь МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн (ХШУИС) Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор. 2004 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр бакалавр, 2006 онд компьютерийн ухааны магистрын зэрэг хүртсэн. 2012 оноос Италийн Трентогийн их сургуультай Эрасмус Мундус хөтөлбөрөөр суралцаж 2016 онд компьютерийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр мэдлэг ба өгөгдлийн инженерчлэл, цахим хэл шинжлэл, тэр дундаа үг зүйн семантик, олны хүч, мэдлэгийн граф, өгөгдлийн суурь бүтцийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг. 2007 онд МУИС-ийн дэргэдэх Компьютер хэл шинжлэлийн судалгааны төвийг үүсгэн байгуулалцаж гадаад дотоодын санхүүжилттэй хэд хэдэн судалгааны төсөлд голлох судлаачаар ажиллаж байсан. 2016 оноос хойш үг зүйн семантик, өгөгдлийн шинжилгээ, мэдлэгийн граф үүсгэх судалгаа-хөгжүүлэлтийн 5 төслийн удирдагчаар ажилласан туршлагатай. Тухайлбал, Монгол хэлний Нутгийн мэдлэгийн цөм, Монгол хэлний ВөрдНэт, Дижитал их сургууль, Европын холбооны H2020 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Бидний интернет төслийн монгол талын удирдагчаар ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагуудад их ба нээлттэй өгөгдлийн зөвлөх үйлчилгээний ажлын ахлагчаар ажиллаж байсан. Мөн Оюу толгой ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагад их өгөгдлийн шинжилгээний төслийг хэрэгжүүлж байсан. 2021 оноос Монголын Дата Клубын Өгөгдлийн бодлогын зөвлөхөөр үүргээр нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, өгөгдөлд түшиглэн шийдвэр гаргахад иргэний нийгмийн байгууллагыг чадавхыг сайжруулах, нийгэмд нөлөөллийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Боловсрол

  • 2012-2016 Компьютерийн ухааны доктор, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (Италийн Трэнтогийн их сургуулийн хамтарсан солилцооны хөтөлбөрөөр)
  • 2004-2006 Компьютерийн ухааны магистр, МУИС, Мэдээллийн технологийн сургууль
  • 2000-2004 Элекроникийн инженер, бакалавр, МУИС, Мэдээллийн технологийн сургууль

Ажлын туршлага

  • 2021-одоог хүртэл, Дэд профессор, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • 2019-2021, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, МУИС, Захиргаа
  • 2014-2019, Ахлах багш – Дэд профессор, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • 2004-2014, Сургалтын инженер – Дадлагажигч багш – Багш, МУИС, Мэдээллийн технологийн сургууль

Бүтээл, нийтлэл


Удирдсан төсөл


Заадаг хичээл