Төрийн нээлттэй өгөгдөл хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
2017-01-30
Семинар#11 Д.Сумъяаханд, Токио метрополитан их сургуулийн докторант
2017-02-02

Монгол мэдлэгийн цахим сан, эх хэл боловсруулалт, нээлттэй өгөгдөл яагаад Монгол улсад хэрэгтэй вэ?

МОНГОЛ УЛСЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнөөдөр монгол улсад мэдлэгийн цахим сан байхгүй байна. Монгол мэдлэг, нэгж-объектуудыг компьютерт загварчлах оролдлого ч хийгдээгүй байна. Эх хэл боловсруулалтын хөгжил ч сайнгүй байна. Наад зах нь дүрмийн алдаа шалгагчаас эхлүүлээд машин орчуулга хүртэл бодитой хэрэглээ байхгүй байна. Үндэсний хэмжээнд ашиглах материалын сангаа ч хийгээгүй. Нээлттэй өгөгдөл бол манай улсад бүр ч шинэ ойлголт юм. Эдгээр зүйлүүд юу болох, ямар ач холбогдолтой болохыг монгол улсын жишээн дээр тайлбарлахыг хичээлээ.

МЭДЛЭГИЙН САН

Юу вэ?

Мэдлэгийн цахим сан гэдэг нь ертөнцийн хэдэн зуун сая нэгж-объект (жишээ нь: Байгаль нуур, Алтай Таван Богд), тэдгээрийг илэрхийлэх ойлголт (жишээ нь: нуур, уул нуруу), хоорондын холбоо хамаарал, шинж чанарыг агуулсан мэдээллийн үлэмж хэмжээтэй сан юм.

Юунд хэрэгтэй вэ?

Мэдлэгийн санг нийгэм, шинжлэх ухааны бүхий л салбарт ямар ч хэлбэрээр ашиглах боломжтой. Жишээлбэл,

  • Монгол семантик вэбийн суурь мэдлэгт ашиглана. Ухаалаг хэрэглээг үүсгэхэд зайлшгүй хэрэгтэй.
  • Олон хэлээр хандаж болох мэдлэгийн сан нь гадаад ертөнцийг танин мэдэх, монгол мэдлэгийг түгээхэд чиглэсэн бүх төрлийн судалгаа, хэрэглээнд ашиглах боломжтой.
  • Монгол хэлний үндэсний материалын санг үүсгэхэд ашиглаж болно.
  • Монгол хэлний боловсролд мэдлэгийн санг ашиглаж болно.
  • Эх хэл боловсруулалтын судалгааны гол материал болно. Жишээ нь, машин орчуулгын гол асуудал нь хоёрдмол утга байдаг бол мэдлэгийн санг ашиглан шийдвэрлэхэд маш хялбар болно.
  • Монгол судлалд гол материал болно. Жишээ нь, түүх архилогчидод мэдлэгийн сангаас судалгаа хийж болно.

ЭХ ХЭЛ БОЛОВСРУУЛАЛТ

Юу вэ?

Эх хэл боловсруулалт нь компьютерийг хэлжүүлэх, хэлийг компьютержүүлэх үндсэн зорилготой судалгааны чиглэл юм.

Юунд хэрэгтэй вэ?

Эх хэл боловсруулалтыг Монгол улсад хөгжүүлснээр дараах ач холбогдолтой.

  • Монгол хэлийг компьютерт оруулснаар хэлийг өөрийг нь судлах боломжийг олгоно.
  • Компьютерт монгол хэл зааснаар монгол хүн-компьютерийн харилцаа сайжирна. Компьютероор ажил үүрэг гүйцэтгүүлнэ. Жишээ нь, алдаа засах, орчуулга хийх гэх мэт.
  • Дархлаа нь суларч байгаа Монгол хэлийг сэргээж, зөв монгол хэлээр ярьж ойлгодог, монгол сэтгэлгээг сайжруулна.

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ

Юу вэ?

Хэн ч чөлөөтэй ашиглаж, үндсэн зорилгоос өөрөөр хэрэглэж, цааш нь түгээж болдог, сэдэвчилсэн, ихэвчлэн зохиогчийн нэрийг заавал дурдах, ижил нөхцөлөөр түгээх лицензтэй өгөгдлийг нээлттэй өгөгдөл гэнэ.

Юунд хэрэгтэй вэ?

Монгол төрийн нээлттэй өгөгдлийг үүсгэсэнээр дараах ач холбогдолтой.

  • Төрийн байгууллагуудын боломжит өгөгдлийг нээлттэй болгох нөхцөлийг хангаж өгсөнөөр төрийн ил тод байдлыг сайжруулж олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх
  • Төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих
  • Төрийн үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх; хувь хүн, аж ахуйн нэгж, компаниуд нээлттэй өгөгдөл ашиглан шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн болон инноваци бий болгох урьдач нөхцлийг хангах
  • Нээлттэй өгөгдлийг иргэд болон хувийн хэвшил ашиглах, эрэлхийлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд өгөгдлийг нээлттэй нийтэлдэг байх тогтолцоог бий болгох

 

Доктор Ганболдын Амарсанаа
МУИС, Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхимийн багш

Deshalb user, weil ghostwriter kosten sie ihnen keine positiven nutzerfahrungen bieten

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *