Др. С.Отгонцэцэг

Машин харааны багийн судлаач

Монгол улсын их сургууль

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Дэд профессор

Товч намтар

[In English]

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн дэд профессор.

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч.

МУИС-ийн Электроникийн инженерийн бакалавр, Солонгосын Сөүлийн Их Сургуулийн компьютерийн ухааны магистр, Японы Кумамотогийн Их Сургуулийн компьютерийн ухааны докторын зэрэгтэй. 2006 оноос хойш МУИС-д 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сургалтын инженер, дадлагажигч багш, багш, ахлах багш, дэд профессорын зэрэглэлд дэвшин ажиллаж байна.

Өгөгдлийн инженерчлэл, тэр дундаа сургалтын өгөгдлийг шинжилгээ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг.

2014-2015 онд “Дээд боловсролд цахим сургалтын тонгоруу хэлбэрийг ашиглах, түүний нөлөө” Стенфордын их сургуультай хамтарсан төслийн зохицуулагч, 2018-2019 онд Оюу  толгой ХХК-ийн захиалгаар “Металын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмж, метал  авалтын хэмжээг оновчлоход зориулсан өгөгдлийн шинжилгээ” зөвлөх үйлчилгээ өгөх төсөлд өгөгдлийн шинжээч, 2020 онд UNICEF-ийн санхжүүжилттэй “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтанд цахим платформ ашиглах боломж, нөхцөл байдлын судалгаа” төслийн судлаач, 2020 онд GIZ-ийн санхүүжилттэй “Тэгш хамруулалт бүхий цахим сургалт боловсруулах” төслийн зөвлөх, 2021 онд Нээлттэй нийгэм форумын санхүүжилттэй “Төрийн өмчит уул уурхайн компаниудын төсөв хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих нь” өгөгдлийн төсөлд зөвлөх, 2022 онд “Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдлийн шинжилгээ” төсөлд зөвлөх, 2021 оноос (2024 он хүртэл) Европын холбооны санхүүжилттэй “Европын STEM аргаар хүмүүнлэгийн ухааны боловсролын хөтөлбөрийг сайжруулах” төслийн удирдагч, 2021 оноос (2024 он хүртэл) Монгол-Тайваний хамтарсан “Морин хуурын найрал хөгжмийн технологийн хөгжүүлэлт” хиймэл оюун ухаанд түшиглэсэн шинжлэх ухаан, технологийн төслийн удирдагчаар тус тус ажилласан/ажиллаж байгаа туршлагатай.

2020 оноос МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд МУИС-ийн багш нарын сургалт, судалгаа, хувь хүний цогц чадамжийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

2019 оноос Инженер технологийн дээд боловсрол төгсөгчдийн холбооны ТУЗ-ын дарга,

2022 оноос Монголын дата клубын зохицуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Боловсрол

  • 2002-2006 Элекроникийн инженер, бакалавр, Монгол Улсын Их Сургууль
  • 2007-2009 Компьютерийн ухааны магистр, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Өмнөд Солонгос
  • 2016-2019 Компьютерийн ухааны доктор, Кумамотогийн Их Сургууль, Япон

Ажлын туршлага

  • 2006-2007, Сургалтын инженер, МУИС, Мэдээллийн технологийн сургууль
  • 2009-2011, Дадлагажигч багш, МУИС, Мэдээллийн технологийн сургууль
  • 2011-2014, Багш, МУИС, Мэдээллийн технологийн сургууль
  • 2014-2016, Багш, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • 2019-2020, Ахлах багш, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • 2020-одоо, Дэд профессор, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • 2020-одоо, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч, МУИС, Захиргаа

Бүтээл, нийтлэл


Төсөл

  1. Project coordinatorThe effect of flipped classroom learning in higher education /2015/
    Joint project by Stanford University and National University of Mongolia
    Funding: Stanford University
  2. Data analystConsultation of data analysis for optimisation metallurgy in order to increase Oyutolgoi’s copper production /2019/Machine Intelligence Laboratory, National University of Mongolia
    Funding: Oyu tolgoi LLC
  3. ResearcherFeasibility study for e-learning platform for pre-primary and general education /2020/
    Institute of Engineering Education
    Funding: UNICEF
  4. AdvisorInclusive E-Learning Course Creation /2020/
    National University of Mongolia
    Funding: Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)
  5. Data analystOpen data analysis on expenses of state-owned enterprises /2021/
    Mongolian Data Club
    Funding: Open Society Forum
  6. Data analystData analysis on traffic congestion problem in Ulaanbaatar city /2022/
    Data for Development NGO
    Funding: Municipality of Ulaanbaatar
  7. ManagerEnhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools – ARTEST /2021-present/
    National University of Mongolia
    Funding: Erasmus+ program, European Union
  8. ManagerTechnology development of morinkhuur music orchestra /2021-present/
    Machine Intelligence Laboratory, National University of Mongolia
    A joint project between Taiwan and Mongolia
    Funding: Mongolian Foundation for Science and Technology (Mongolia) and
    The Ministry of Science and Technology (Taiwan)

Заадаг хичээл